Монгол инженерүүд зүтгүүрийн гэмтэл илрүүлэх машин бүтээжээ

2
2024 оны 5 сарын 22024-05-02
Монгол инженерүүд зүтгүүрийн гэмтэл илрүүлэх машин бүтээжээ

“Улаанбаатар төмөр зам”-ын Сайншанд татах хэсгийн инженер, засварчид илчит тэрэгний эвдрэл, гэмтлийг илрүүлэх машиныг өөрсдөө бүтээн, ашиглаж байна. Үүнийг худалдаж авбал 13.5 сая төгрөгийн үнэтэй. Монгол инженерүүд уг машиныг 1.5 сая төгрөгөөр бүтээж, 12 сая төгрөг хэмнэжээ. Тэд энэ машиныг өөрсдөө хийхээр жилийн өмнө төлөвлөн, ажилдаа орсон аж. Харин одоо өөрсдийн бүтээлээ ашиглаад 7 хонож байна. Уг машин нь зүтгүүрийн холхивчны халалт, сойтогны элэгдэл, коллекторын харьцалтыг илрүүлэх, коллекторын барзайсан хэсгийг өнгөлөх, зүлгэх зориулалттай.

 

Санал болгох