МАН, АН, ХҮН нам 2024 оны сонгуулиар юуг амлав 

2024 оны 6 сарын 112024-06-11
МАН, АН, ХҮН нам 2024 оны сонгуулиар юуг амлав 

МАН

Баялгийн сан, Нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах  эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Монгол улсад эмчлэгдэх боломжгүй  өвчин эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд үзүүлэх  санхүүгийн дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээнд нисдэг тэргийг нэвтрүүлнэ.

3000 эмч 10000 сувилагч 500 мэргэшсэн асрахуйн  ажилтныг  гадаадад бэлтгэнэ.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүс бүрд төрөлжсөн эмнэлэг байгуулна.

АН

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл нас баралтыг 35 хувиар бууруулна. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөлийг 30 хувиар бууруулна.

Эрчүүдийн нас баралтыг 50 хувиар бууруулна.

Монгол хүний дундаж наслалтыг 80+ хүргэх стратеги боловсруулна.

 Богд Хан уулыг сэтэлж Төв аймгийн Зуун мод сумтай холбох бүтээн байгуулалтын Их богд төслийн, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлнэ

ХҮН нам

Малчдын хүүхдийн эцэг эхийнхээ дэргэд бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх бодлого баримтална

Тэтгэврийн шинэчлэл хийж суурь , хуримтлалын, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн олон тулгуурт тэтгэврийн тогтолцоотой болно

“5R” цогц бодлогыг хэрэгжүүлнэ

Сурах бичгийн цаасны  жинг багасгахаас гадна хүүхдийн нүдэнд аюулгүй  дижитал сурах бичгийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.

“Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги” стандартыг нэвтрүүлнэ  

Санал болгох

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотноо өнөөдөр /2024-06-12/ иргэд, сонгогчидтой уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа.

2 өдрийн өмнө