Монгол тамирчид ялаад уйлах биш, инээж сурмаар юм

4
2024 оны 6 сарын 132024-06-13
Монгол тамирчид ялаад уйлах биш, инээж сурмаар юм

Манай монгол тамирчид энд тэнд тэмцээн уралдаанд орж ялаад алтан медаль юм хум авч, аварга энэ тэр болж байгаа нь харагддаг. Бид ч ялж байгааг нь хараад сэтгэл хөдлөөд өөрийн үндэстнээрээ бахархаад омогшоод явчихдаг. Сайхан байдаг нуух юу байхав. Харин ялалт байгуулсан тамирчид маань ялалт аваад баярлаж хөөрөхийн оронд гэнэт нугасхийгээд л нугалраад уйлаад унадаг.

Нөгөө омогшиж хөөрч зориг орж байсан сэтгэл палхийгээд л хулчийгаад л явчих юм. Та нар тэгдэггүй ч байж магадгүй. Би лав үндэстнээ ийм дорой нялцгар байхыг харж чадахгүй нүд халтирдаг. Ялсан баатар омогтой хөөрүү, инээд ханиад нүүрэндээ тодруулсан тэвхгэр бардам байгууштай санагддаг.

Дараагийн удаа ч би ялна, та нар надтай тэмцэлдээд үзээрэй. Үнс нурамд чинь хутгаад өнгөрнө гэж мэд гэсэн хэлэмж бүх биед нь тодорч байдаг байлгүй дээ. Тэгвэл манай тамирчид ийм байж чаддаггүй. Уйлаад л, азаар ялчихлаа гэдэг ч юм уу, дахиад би барахгүй, ёстой шонгүй юм байна гээд ч байгаа юм уу. Яагаад бүх ялалт байгуулсан тамирчид уйлж орилолдоод байна вэ. Эр нь ч тэр, эмэгтэйчүүд нь бол бүүр ч ярих юм байхгүй Хагацал үзсэн амьтад, зовлонд уначихсан хүмүүс мэт орилолдоод унадаг. Энэ сонин, юм үзээгүй нялуун зангаа одоо боль оо, тамирчид аа.

а нар хатуу хөтүүг давж ялалт байгуулсан хүмүүс биш юм уу. Та нар хаттай, шулуун, гүдэсхэн, баатарлаг зан авиртай бол оо. Ийм нялцгай хүмүүс яаж тэмцэлддэг юм. Яаж бид хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхсэн ертөнцөд ноён нуруу гудайхгүй амьдрах юм бэ. Ялалт байгуулсан хүн уйлах биш, инээдэг юм шүү дээ. Ялаад уйлах бол ялалтын баяр гэж юм байхгүй гэсэн үг үү. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Санал болгох

Монголоос Парис хүрэх зам “Олимпын найдвар”

33 дахь удаагийн зуны олимпын наадамд Монгол Улс спортын 9 төрөлд 32 тамирчнаа илгээнэ. Манай улс зуны олимпын наадамд оролцож эхэлсэн 60 жилийн хугацаанд 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл нийт 30 медалийг хүртээд байна.

2 өдрийн өмнө
Триатлончид Цэнхэрмандалд аваргаа тодруулна

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа охиныхоо хамт, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хоёр хүүгийнхээ хамт улсын аваргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

2 өдрийн өмнө
Мбаппе 7 хоногт монгол мөнгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийн цалин авна

Тэрээр Реал Мадридаас жилд 16,2 сая долларын цалин авна. Үүнээс гадна /signing bonus/ буюу гэрээ хийсний урамшуулал гэж 163 сая доллар авсан байна. Түүний 7 хоногийн цалин гэхэд 314 мянган ам.доллар буюу энэ нь монгол төгрөгөөр 1 тэрбум 67 сая төгрөг

2 өдрийн өмнө
“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадамд оролцох багийг Б.Жавхлан ахална

Өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийн өвлийн спортын наадамд оролцох баг, тамирчдын ахлагчаар ажиллуулах тогтоол гаргажээ

3 өдрийн өмнө