Улаанбаатар хотод ирэх өдрүүдэд үргэлжилсэн аадар бороотой

2024 оны 6 сарын 182024-06-18
Улаанбаатар хотод ирэх өдрүүдэд үргэлжилсэн аадар бороотой

Мягмар гарагаас эхлэн ирэх өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орно.

Цаг уур орчны шинжилгээний газраас 6, 7, 8-дугаар сард их хур тунадас орох төлөвтэй байгааг танилцуулсан. Тодруулбал зургаадугаар сарын 18,19-нд төвийн аймгуудын нутгаар, зургаадугаар сарын сүүлээр баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орохоос гадна гэнэтийн дуу, цахилгаантай усархаг аадар бороо орох төлөвтэй, гэнэтийн нөөлөг салхины аюул ажиглагдана.

Салхины хурд борооны өмнө түр зуур ширүүснэ, 20-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 21-нд зарим газраар, 22 23-нд говийн нутгаар секунтэд 13-15 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэхийг анхааруулав. Өнгөрсөн амралтын өдрүүдээр болон өнөөдөр ихэнх нутгаар халуун, говийн болон баруун аймгуудын нутгаар хуурайшилт их, гандуу байгаагаас газар чийг хүлээж авахад хүндрэлтэй у үргэлжилсэн борооны улмаас үер буух өндөр эрсдэлтэй.

Мөн Монгол орны томоохон гол мөрний үерийн түвшин нэмэгдэж гүний аюултай түвшнийг давах нөхцөл бүрдэнэ. Агаарын даралт огцом буурч ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орж, хүчтэй нөөлөг салхины аюул үзэгдэнэ. Иймд малчид, тариаланч, тээвэрчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, гэнэтийн үер ослын аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхаарууллаа.

 

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө