Хён Бин, Сон Ежин нар амьдарч байсан пентхаусаа 5 сая доллараар зарна

2024 оны 6 сарын 182024-06-18
Хён Бин, Сон Ежин нар амьдарч байсан пентхаусаа 5 сая доллараар зарна

Өмнөд Солонгос улсын алдартай хосууд болох Сон Ежин, Хён Бин нар өөрсдийн амьдарч байсан пентхаусаа 7 тэрбум воноор буюу 5 сая ам.доллароор зарахаар болжээ.

Жүжигчин Хён Бин 2020 онд уг пентхаусыг 4.8 тэрбум воноор худалдан авч, үүнээс хойш эхнэр Ежинтэйгээ хамт амьдарч байсан юм. Тус пентхаусыг одоогийн үнээр зарахад борлуулалтаас 2,2 тэрбум воны ашиг олох боломжтой гэсэн байна. Хаус 330 мк2 ба 4 унтлагын өрөө, 4 ариун цэврийн өрөө болон дээвэр дээрх цэцэрлэгээс бүрддэг.

Санал болгох