“Улаанбаатар” бондын 500 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?

2024 оны 6 сарын 202024-06-20
“Улаанбаатар” бондын 500 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын Яагаад хот санхүүжүүлэхээр болсон тухайд

Нийслэлчүүд тог цахилгааны хувьд маш хүнд өвлийг үдсэн. Үе үе цахилгааны хязгаарлалтад орсоор байгаа юм. Бондын 300 тэрбум төгрөгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг төсөлд дамжуулан зээлдүүлэхээр зэхжээ.

Эргэн төлөлтийн хувьд: Тухайн төслийг хэрэгжүүлэгч компанийн хувьцааг барьцаалах, бондын санхүүжилтийн эргэн төлөлтийг хүүгийн хамт төсөл хэрэгжүүлэгч, эргэн төлөхөөр төлөвлөжээ.

₮150 тэрбумаар хотын эвдрэлтэй замуудыг засварлана

Улаанбаатар хот 1450 км хатуу хучилт бүхий авто замтай. Гэтэл хотын авто замын 70 гаруй хувь нь эвдрэлтэй байгаа аж. Иймд авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Эргэн төлөлтийн тухайд авто замын санд төвлөрөх мөнгөөр хийнэ гэв.

Бохир усны Туул 1 коллектор болон үерийн байгууламж

Тус шугмыг ажлыг эхлүүлээд хот 18 жилийн хугацааг үлдэж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. 8 дугаар сарын 20-нд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох гэж байна. Гэтэл тэнд залгагдах ёстой  цуглуулагч шугам нь бэлэн болоогүй байгаа юм.  Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурч, Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тус бонд нь 3 жилийн хугацаатай. 6 сар тутамд 12 хувиар хүү тооцон хөрөнгө оруулагчдаа өгөөж хүртээнэ.

Санал болгох