Хөгжлийн банкны гэх хэргийг хэлэлцэх нийт шүүгчийн хурал хойшиллоо

2024 оны 6 сарын 202024-06-20
Хөгжлийн банкны гэх хэргийг хэлэлцэх нийт шүүгчийн хурал хойшиллоо

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч 6 дугаар сарын 19-ний өдөр Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэх байв. 540 хавтастай уг хэрэг болон 42 гомдол, эсэргүүцэлтэй бүрэн танилцах шаардлагатай байгаа тул  уг хурлыг хойшлуулжээ. Энэ хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хурлаар шийдвэрлэх байсан юм. 

Санал болгох