"Friends" цувралын жүжигчин Мэттью Перригийн цуснаас их хэмжээний кетамин илэрчээ

2024 оны 6 сарын 212024-06-21
"Friends" цувралын жүжигчин Мэттью Перригийн цуснаас их хэмжээний кетамин илэрчээ

"Friends" цувралын Чандлер Бингийн дүрд тоглосноороо алдартай байсан Жүжигчин Мэттью Перри өнгөрсөн аравдугаар сард Лос Анжелес дахь гэрийнхээ усан санд нас барсан байдалтай олдсон. 

Тэгвэл түүний нас баралтын шалтгааныг "кетамины цочмог нөлөө" болохыг тогтоогоод байна. Кетамин нь  тайвшруулах үйлчилгээтэй эм бөгөөд нэг төрлийн мэдээ алдуулагч юм. Энэхүү бэлдмэл нь биеийн ерөнхий мэдрэмжийг хэдэн цагаар бууруулдаг аж. 

Усанд живсэн нь түүний үхэлд нөлөөлсөн хүчин зүйл байсан тул ослын улмаас нас барсан гэж бүртгэж байжээ. Тиймээс эмнэлэгийн дүгнэлтийг үндэслэн түүний цуснаас илэрсэн мэдээ алдуулагч кетаминыг Перри хэрхэн олж авсан талаар мөрдлөг явуулахаар болжээ. 

Перри тухайн үед сэтгэл санааны хямрал, түгшүүрийн эсрэг эмчийн хяналт дор кетамин эмчилгээнд орж байжээ. Нас барахаасаа долоо хоногийн өмнө хамгийн сүүлд кетамин эмчилгээнд орсон. Гэвч эмчилгээг зогсоосноос хойш эмчийн бичиггүй кетамин олж авсан байх магадлалтай тул ийнхүү мөрдлөг явуулахаар болсон байна.   

 

 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

6 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө