Анагаахын чиглэлээр Олон улсын олимпиад боллоо

2
2024 оны 6 сарын 252024-06-25
Анагаахын чиглэлээр Олон улсын олимпиад боллоо

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Гистологийн тэнхимээс анх удаа “Гистологийн Олон Улсын Анхдугаар Олимпиад”-ыг 2024 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиад нь 2 үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр шат нь тавдугаар сарын 24-ний өдөр цахимаар зохион байгуулагдаж хоёрдугаар шат нь зургаадугаар сарын 24-ний өдөр “Бэлдмэл таних, нэрлэх, үүргийг тайлбарлах” болон “Тохиолдол ажиллах” гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдав.

Олон улсын олимпиадын шүүгчээр:

- АУ-ны доктор, профессор Д.Цолмон

- АУ-ны магистр, Гистологийн тэнхимийн багш С.Чимэгсайхан

- АУ-ны магистр, Гистологийн тэнхимийн багш С.Оюунгэрэл нар ажиллалаа.

Олимпиадын дүнгээр:

1-р байранд:

- Александр Климов /ОХУ/

2-р байранд:

- Ш.Жамсранжамц /Монгол/

- Г.Хонгорзул /Монгол/

3-р байранд:

-  Мария Коцепуа /ОХУ/

- Б. Ган-Эрдэнэ /Монгол/

- О. Хүслэн /Монгол/ нар тус тус шалгарлаа.

Олимпиадыг зохион байгуулсан Гистологийн тэнхимийн багш нар болон HESC клубын хамт олонд талархал илэрхийлэн нийт оролцсон оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

Санал болгох

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байгаа бөгөөд эхлээд Есөнбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ

1 өдрийн өмнө