Шүтээнийхээ эсрэг гоол оруулж, өмсгөлийг нь авсан Гүрж тоглогч түүх бүтээлээ

2024 оны 6 сарын 272024-06-27
Шүтээнийхээ эсрэг гоол оруулж, өмсгөлийг нь авсан Гүрж тоглогч түүх бүтээлээ

23 настай хөлбөмбөгч Хвича Кварацхелиа өнгөрсөн шөнө болсон Гүрж-Португалын тоглолтын үеэр түүх бүтээлээ. Тэрээр Португалын эсрэг хаалганд эхний гоолыг оруулж, уран тоглолтоороо цэнгэлдэхийг шуугиулсан төдийгүй тоглолтын шилдгээр шалгарч өөрийн шүтээн болох Кристиан Роналдогоос өмсгөлийг нь авчээ.

No description available.

 

Энэ талаараа гайхалтай дурсамжаа хадгалан 7 дугаартай Роналдогийн өмсгөлийг “Мөрөөдөл” гэсэн үгтэй хамт өөрийн олон нийтийн сүлжээндээ нийтэлсэн байна. Кварацхелиа тоглолтын дараа “Би бага зэрэг сандарч байна. Би үргэлж Кристиан Роналдогийн эсрэг тоглохыг мөрөөддөг байсан. Тэр миний хувьд шүтээн байсан” гэжээ.

No description available.

Хамгийн гайхалтай нь Кварацхелиа, Роналдо хоёр энэ тоглолтын үеэр уулзаагүй. Тэд 11 жилийн өмнө буюу Гүржид анх уулзаж байжээ. Кварацхелиа бол 2013 онд Роналдогийн нээсэн Динамо Тбилисийн академийн хүүхдүүдийн нэг юм.

No description available.

Роналдо Тбилиси хотод “Динамо Тбилисийн” шинэ академийг нээх үеэрээ олон хүүхдүүдтэй уулзаж байсны нэг нь Кварацхелиа байсан бөгөөд тэд аз жаргалтайгаар зургаа авахуулжээ. Тэр үед 12 настай байсан Кварацхелиа өсөж том болон өнөөдөр өөрийн шүтээнийхээ эсрэг гоол оруулж, мөрөөдлөө давуулан биелүүллээ. 

No description available.

Гүржийн баг нь анх удаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа төдийгүй дэлхийн шилдэг багийг хожиж анхны хожлоо авч, анх удаа хасагдах шатанд үлдээд байна.

Санал болгох