Авлига, албан тушаалын 5 хэргийг шүүхэд шилжүүлэв

2024 оны 7 сарын 22024-07-02
Авлига, албан тушаалын 5 хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 6 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд 431 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал,

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 225,

Өмчлөх эрхийн эсрэг 94,

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 85,

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13,

Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Авлига, албан тушаалын 5,

Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах  2 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Гашуунсухайт боомт дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Т нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдүүлсэн импортын бараа, нүүрс тээврийн автомашинуудын бичиг баримтыг түргэн шуурхай шалгаж, давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон 7.8 сая төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн, албан хэрэгцээндээ ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Д.О, М.Н, Ж.Б нар иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулж, иргэн Ц.Э-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйлийн 1 /Улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.О нь иргэн Г.Э-г ажилд томилох зорилгоор хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.

Санал болгох