Тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал хайж, олборложээ

2024 оны 7 сарын 22024-07-02
Тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал хайж, олборложээ

Говь-Алтай аймгийн иргэн С.Ж, М.Б, Н.Т, Д.Д нар улсын тусгай хамгаалалтай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль экологид хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. Тэдэнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байна. Уг хэрэгт тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Санал болгох