Гэмт хэргийн улмаас 3.4 их наядын хохирол учирчээ

2024 оны 7 сарын 42024-07-04
Гэмт хэргийн улмаас 3.4 их наядын хохирол учирчээ

Гэмт хэргийн улмаас энэ оны эхний 6 сард бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Үүний 1.6 их наяд төгрөг буюу 47 хувийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.

Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 127.4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Мөн 295.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрлийг мөрдөгчид олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авчээ.

Санал болгох