Чингисийн хөшөөг зангаж, монголчуудыг занасан гадаадыг шалгаж байна

2024 оны 7 сарын 42024-07-04
Чингисийн хөшөөг зангаж, монголчуудыг занасан гадаадыг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр гадаад улсын иргэн О.Sh Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд" гэж хэлээд, Чингис хааны хөшөө рүү зааж “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас О.Sh-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Санал болгох