А.Ганхуяг нарыг 7-р сарын 29-нд шүүнэ

2024 оны 7 сарын 82024-07-08
А.Ганхуяг нарыг 7-р сарын 29-нд шүүнэ

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох "Ногоон автобусны" гэх эрүүгийн 2302006440349 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг тус шүүх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, талуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд хийсэн юм.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 7 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт хийхээр товлов.

Түүнчлэн яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нараас гаргасан цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч, А.Ганхуягт авсан цагдан хорих арга хэмжээг 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолоо. 

Санал болгох