Машины араас мөргөж, 1 хүн амиа алджээ

2024 оны 7 сарын 82024-07-08
Машины араас мөргөж, 1 хүн амиа алджээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн нутагт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ өчигдөр орой 18:40 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан суман дахь Эрэн хайх аврах бүлгийн албан хаагчдыг очиход , Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын  “Супергрэт” загварын ачааны автомашины араас Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн  “Бонго-3”  загварын бага оврын ачааны автомашин мөргөсөн байжээ. Уг ослын улмаас 48 настай, эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан аж. Аврагчид уг хүний цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Санал болгох