Оскарын шагналт продюсер Жон Ландау 63 насандаа таалал төгсчээ

2024 оны 7 сарын 82024-07-08
Оскарын шагналт продюсер Жон Ландау 63 насандаа таалал төгсчээ

Титаник, Аватар зэрэг дэлхийн бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон киноны продюсер, Оскарын шагналт Жон Ландау 63 насандаа таалал төгсчээ. Кино найруулагч Жеймс Камероны олон жилийн продюсерийн хамтрагч байсан Ландау хорт хавдартай жил гаруй тэмцсэн бөгөөд тэрэр баасан гарагт нас барсан байна. 

Эгч Тина нь олон нийтийн сүлжээнд түүнийг нас барсныг мэдэгдэж, "Маш их харамсаж байна. Гэхдээ түүний ер бусын амьдрал болон надад өгсөн хайр, бэлэг, түүнийг мэддэг бүх хүмүүст болон түүний кинонуудаар бахархаж, талархаж байна" гэж бичжээ. 

Жон Ландау нь Холливудын продюсер Эли Ландау, Эди Ландау нарын хүү бөгөөд "20th Century Fox" кино компанид "The Last Of The Mohicans", "Die Hard 2" зэрэг кинонуудыг хийж байсан.  Камероны хамт тэрээр 1997 онд дэлхий даяар хит болсон "Титаник" киног бүтээхэд тусалсан бөгөөд энэ нь дэлхийн бокс оффис дээр нэг тэрбум ам.долларын амжилт үзүүлсэн анхны кино болсон юм. Дараа нь 2009, 2022 онд гарсан "Аватар" болон түүний үргэлжлэл "Аватар: Усны зам" кинонуудад ажилласан бөгөөд уг кино нь Титаникийн рекордыг эвдсэн. 

Ландау мөн "Honey", "I Shrunk the Kids", "Dick Tracy" зэрэг бусад хит кинонуудад хамтран продюсер хийж, Камероны "Lightstorm Entertainment"  продакшн компанид удирдах албан тушаал хашиж байжээ. 

Камерон The Hollywood Reporter сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Агуу продюсер, агуу хүн биднийг орхилоо. Жон Ландау кино урлагийг мөрөөддөг байсан. Тэрээр кино бол хүн төрөлхтний урлагийн дээд хэлбэр бөгөөд кино бүтээхийн тулд эхлээд өөрөө хүн байх ёстой гэж үздэг байсан. Түүнийг асар их өгөөмөр сэтгэлээр үгүйлэн санах болно" гэсэн байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

7 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө