Токиогийн анхны эмэгтэй захирагч гурав дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо

2024 оны 7 сарын 82024-07-08
Токиогийн анхны эмэгтэй захирагч гурав дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо

Токиогийн амбан захирагч 71 настай Юрико Коикэ ням гаригт болсон мужийн захирагчийн сонгуульд гурав дахь удаагаа ялалт байгуулж, ирэх дөрвөн жилийн албан тушаалаа эхлүүллээ. Хатагтай Коикэ ням гаригт болсон сонгуулиар 2.9 сая гаруй санал буюу нийт сонгогчдын 42.8%-ийн санал авч, өрсөлдөгчдөөсөө олон тооны саналаар илүүрхсэн байна.  

Коикэ 2016 онд Токиогийн анхны эмэгтэй захирагч болж, 2020 онд хоёр дахь удаагаа сонгогдсон юм. Консерватив үзэлтэй тэрээр Японы хамгийн олон хүн амтай хотыг Ковид-19 болон 2021 онд хойшлогдсон зуны Олимпын үеэр амжилттай удирдан чиглүүлсэн байна.  

Ялалтаа зарлахдаа түүний гол сорилтуудын нэг бол дижитал шилжилт хөдөлгөөн хэмээжээ. Тэрээр "Токиог үргэлжлүүлэн сайжруулахын тулд илүү их хүчин чармайлт гаргах болно. Тэр дундаа эмэгтэйчүүдийг чадавхижуулах орчин нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Японд хангалтгүй байна" хэмээн онцолжээ.   

Мөн Японы хамгийн том асуудал буюу төрөлт багасаж буй  нь түүний кампанит ажлын гол сорилтууды нэг юм. 15-49 насны эмэгтэй тутамд нэгээс бага хүүхэд ногдож байгаа нь аль ч бүс нутагтай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт аж. Тэрээр "Би эмэгтэй хүн учраас сонгогдсон. Тиймээс энэ асуудал дээр хамгийн их анхаарлаа өгч ажиллах болно" гэжээ.  

Өргөн хүрээг хамарсан сонгуульд нийт 56 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд Ням гарагт сонгогчдын ирц 60 гаруй хувьтай байсан бол 2020 оны сонгуульд 55 хувьтай байсан юм.   

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

8 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө