Францын сонгуульд хэт барууны үзэлт "Үндэсний Ралли" нам олонх болж чадсангүй

2024 оны 7 сарын 82024-07-08
Францын сонгуульд хэт барууны үзэлт "Үндэсний Ралли" нам олонх болж чадсангүй

Францын хэт барууны үзэлт “Үндэсний Ралли” (RN) нам парламентын сонгуульд олонхи болж чадсангүй. Сонгуулийн албан ёсны дүн зүүний үзэлтэй Шинэ Ардын Фронт (NFP) эвсэл ялалт байгуулсныг харууллаа. 

Таамаглаагүй үр дүн гарсан бөгөөд Ерөнхийлөгч Эммануэль Макроны төв үзэлтэй “Ensemble” холбоо хоёрдугаарт, хэт барууны RN нам гуравдугаарт оржээ. 

Макрон ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Энэ нь Францын ээлжит бус сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт байсан бөгөөд Макрон сонгуулийг сарын өмнө зарласан.

Долоо хоногийн өмнөх эхний шатны санал хураалтад хэт барууны RN нам тэргүүлсэн боловч энэ удаа олонх болж чадсангүй. Суудлын хувьд үр дүнгийн бүрэн задаргаа хараахан гараагүй байгаа учир удахгүй мэдэгдэх төлөвтэй байна.   

 

 

 

 

 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

7 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө