Баяр наадмаар аялж зугаалахдаа бага насны хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа бүү сулруулаарай

2024 оны 7 сарын 92024-07-09
Баяр наадмаар аялж зугаалахдаа бага насны хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа бүү сулруулаарай

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Монгол төрийн их баяр наадам эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Хүн бүр баяр наадмын бэлтгэл хийж, их хот маань хөл хөдөлгөөн ихтэй байна. "Би хотоо сахиж үлдэнэ, та нар явах болоогүй" гэж ч бие биенээ цаашлуулах нь энүүхэнд.

Үндэсний их баяр наадмаар бүх нийтээрээ зургаа хоног амарна. Энэ өдрүүдэд хөдөө гадаа аяллаар явахдаа ялангуяа гол усны ойр орчим аялж зугаалахдаа бага насны хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавихыг цагдаагийн байгууллагаас сануулсаар байна.

Саяхан Ховд аймагт нэг ой гурван сартай хүүхэд усанд урсаж яваад хайрганд тээглэн тогтсон байдалтай байхад нь тус нутгийн залуу уснаас гарган амь насыг нь аварч, эмнэлэгт хүргэсэн тохиолдол бий. Осол эндэгдэлгүй, гэр бүл, найз нөхдөөрөө баяр наадмын өдрүүддээ баяр хөөр, аз жаргалтайгаар амарч, аялж зугаалаарай. Хотол түмнээрээ сайхан наадаарай.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Л.Минжмаа

Санал болгох

Т.Тэмүүлэн: Наадамчид уухайлаад эхэлтэл надад зориг орох шиг л болсон

Туулбаатарын Тэмүүлэн: Наадамчин олон уухайлаад эхэлтэл би зориг орж байгаа юм шиг л болсон оролцож

1 өдрийн өмнө
С.Бямбацогт: Алдаа гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

С.Бямбацогт: Алдаа дутагдал гаргасан бол шударгаар хариуцлагаа үүрдэг хандлага энэ салбараас тод харагдах ёстой

1 өдрийн өмнө
Гөхөл, сүүл боож, хусуур зүүсэн эмэгтэй

А.Отгонсүрэн багаасаа спортын хүн болох мөрөөдөлтэй байсан бөгөөд өөрийгөө уяач болно гэж төсөөлөөгүй явжээ. Харин аавынх нь хэлсэн үг түүнд эрчис нэмж уяач болоход нь нөлөөлжээ

1 өдрийн өмнө