Хөвсгөлийн наадам шүдлэнгийн уралдаанаар эхэллээ

2024 оны 7 сарын 92024-07-09
Хөвсгөлийн наадам шүдлэнгийн уралдаанаар эхэллээ

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн үндэсний их баяр наадам өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ. Өнөөдөр шүдлэн, хязаалан, сонгомол дунд насны морьдын уралдаан, шатрын тэмцээн, хүүхдийн сур харваа, "Дээлтэй монгол" уралдаан, баярын хурал болон тоглолттой юм байна. Наадмын нээлтээ маргааш хийхээр төлөвлөжээ. 

шүдлэн хөвсгөл 2.jpg

Шүдлэн насны морьдын уралдаанд Баянзүрх сумын уяач О.Баатарын бор түрүүлж, Мөрөн сумын уяач Ч.Отгон-Эрдэнийн хээр аман хүзүүдэн, айргийн гуравт Ц.Отгонтогтохын бор, Алаг-Эрдэнэ сумын уяач Б.Сүхбаатар хонгор алаг дөрөвт, Д.Даваабаатарын хонгор халзан айргийн тавд хурдаллаа. 

Шүдлэн хөвсгөл 1.jpg

Санал болгох