Өчигдөр 3 хүн усанд осолджээ

1
2024 оны 7 сарын 92024-07-09
Өчигдөр 3 хүн усанд осолджээ

Усны ослоор өчигдөр 3 хүн амиа алджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст Туул голын эрэг дээр гэр бүл, найз нөхдийн хамт амарч байсан 1 хүн голын ус руу сэлэхээр ороод живсэн байна. Осол 19:02 цагийн үед болжээ. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид очиж, 24 настай, эрэгтэйн цогцсыг голын салаанд бургасанд тээглэсэн байхыг олж, цогцсыг  уснаас гарган, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн байна. 

Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутагт орших Увс нууранд гэр бүлээрээ амарч явсан бага насны хүүхэд живсэн байна. Энэ тухай дуудлагыг аврагчид 15:23 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид дуудлагаар очиж, 7 настай хүүгийн цогцсыг Увс нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутгаар урсах Баруун-Урт голын тогтоол усны эрэг дээр тоглож байсан 3 хүүхдийн 1 нь живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид 14:44 цагт уг ослын дуудлагыг хүлээн авчээ. Тэд 15:02 цагт 12 настай охины цогцсыг уснаас олж гаргасан байна. 

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө