Боинг компани залилангийн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ

2024 оны 7 сарын 92024-07-09
Боинг компани залилангийн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ

346 зорчигч болон багийн гишүүдийн амь насыг хохироосон 737 Макс онгоц хоёр удаа осолдсоны дараа Боинг компани системийг шинэчлэх гэрээг зөрчсөн байсныг АНУ олж тогтоосон бөгөөд тус компани уг хэрэгт буруутай болохоо хүлээн зөвшөөрчээ. Хууль зүйн яам (DoJ) "Бойнг компани 243.6 сая долларын (190 сая фунт стерлинг) эрүүгийн торгууль төлөхийг зөвшөөрсөн" гэж мэдэгдэв.  

Гэсэн хэдий ч таван жилийн өмнө нислэгийн үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн үүнийг "Боинг компанид амиа алдсан бүх хүмүүсийн хариуцлагаас зайлсхийх боломжийг олгосон шийдвэр гэж шүүмжилж байгаа юм. Одоо тохиролцоог АНУ-ын шүүгч батлах ёстой. Боинг гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр хохирогчдын ар гэрийнхний шаардаж байсан эрүүгийн шүүх хуралд оролцохоос зайлсхийнэ.  

Тус компанийн 737 Макс онгоц 2018, 2019 онд хоёр удаа осолдсоноос хойш аюулгүй байдлын үзүүлэлтүүдээрээ уналтад орсон. 2021 онд прокурорууд Боинг компанийг MCAS нислэгийн удирдлагын системийн талаар Холбооны нисэхийн захиргааг (FAA) хууран мэхэлсэн гэж үзэн буруутгасан аж. 

Хэрэв тус компани торгууль төлж, гурван жилийн хугацаанд хяналт, тайлагналыг нэмэгдүүлэх ажлыг амжилттай дуусгавал яллахгүй байхаар тохиролцсон. Гэвч энэ хугацаа дуусахын өмнөхөн нэгдүгээр сард Аляскийн агаарын тээврийн “Боинг” онгоцны хаалга хөөрснийхөө дараа удалгүй дэлбэрч, онгоц газардахаас өөр аргагүй болсон юм. Ослын үеэр хэн ч бэртэж гэмтээгүй ч Боинг аюулгүй байдал, чанарын үзүүлэлтээ сайжруулах тал дээр хэр ахиц дэвшил гаргасан эсэхийг дахин нягталж байгаа ажээ. 

2018, 2019 оны нислэгийн үеэр амь үрэгдсэн зарим хүмүүсийн гэр бүлийг төлөөлж буй хуульч Пол Кассел хэлэхдээ "Энэ шийдвэр нь Боингийн алдааны улмаас 346 хүн нас барсан хариуцлагаас зайлсхийх алхам учраас хүлээн зөвшөөрч чадахгүй. Боинг болон DoJ хоёр Боингын гэмт хэргийн үхлийн үр дагаврыг нууж байна" гэв. Тэрээр мөн "Шүүгчийг энэ зохисгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг нээлттэй шүүх хуралдаанд оруулж, хэргийг тойрсон бүх баримтыг тангарагтны шүүхийн өмнө шударга, нээлттэй хэлэлцэх хэрэгтэй" хэмээн уриалжээ. Ноён Касселл зургаадугаар сард засгийн газарт илгээсэн захидалдаа Боинг компанид 24 тэрбум доллараас илүү торгууль ногдуулахыг шаардсан байна.   

үүрр.PNG

 

 

 


 

 

 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

6 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө