Теслагийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум доллараар нэмэгджээ

2024 оны 7 сарын 92024-07-09
Теслагийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум доллараар нэмэгджээ
Тесла компанийн хувьцааны ханш арилжааны найман өдөр дараалан өссөнөөр он гарснаас хойш хамгийн урт хугацаанд тасралтгүй өссөн үзүүлэлт болж байна. Энэ хугацаанд Теслагийн хувьцааны ханш 38 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 220 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Баасан гарагт хувьцааны ханш нь 2.1 хувиар өсөж хаагдсан байна. 

Тесла компанийн хоёрдугаар улирлын тайлан шинжээчдийн таамгийг давсан нь өнгөрсөн долоо хоногийн эхээр хувьцааны ханш нэмж өсөхөд нөлөөлжээ. 

Энэ оны хоёрдугаар улиралд Тесла 443 мянга орчим цахилгаан автомашин зах зээлд нийлүүлсэн нь шинжээчдийн таамгийг давсан юм. Хэдий тийм боловч өмнөх улирлынхаа үзүүлэлтийг гүйцээгүй байна. Теслагийн "Model Y" загварыг Шанхай дахь цөөнгүй төрийн байгууллага ажлын хэрэгцээнд худалдан авсан талаар БНХАУ-ын Засгийн газраас мэдээлжээ. Хэдий тийм боловч БНХАУ-ын авто зах зээл дэх ширүүн өрсөлдөөний улмаас үнийн дайн улам эрчимжиж буй нь Теслад томоохон сорилт болоод байгаа юм. 

 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

6 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө