Орхон гол дагуу бургасны плантац байгуулж байна

2024 оны 7 сарын 92024-07-09
Орхон гол дагуу бургасны плантац байгуулж байна

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж, ургуулах үүрэг авсан байна. Үүний дагуу "Эрдэнэт үйлдвэр", ШШГЕГ-ын 439-р хаалттай хорих анги хамтран, Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн Улаан-Эрэг гэдэг газар Орхон голын эрэг дагуу 45 га талбайд байгалийн бургасны плантац байгуулж байна. Плантац байгуулах талбайг тус суман дахь сум дундын ойн ангиар тусгаарлуулан, цэвэрлэгээ хийж, бургасан шугуйд арчилгааны таналтыг технологийн дагуу гүйцэтгэсэн байна. 

Плантац гэдэг нь байгалийн ургамлыг тарималжуулах туршилтын талбай юм. Энэ талбайд бургас тарьж, үрийг нь түүн, Орхон гол дагуу үрээр бургас тарих юм байна. Ингэснээр Орхон голын бургасан шугуйг залуужуулах, өвчин, хортноос сэргийлэх, голын урсацыг нэмэгдүүлэх, голдирол хамгаалах ач тустай. 

бургасны плантац 2.png

Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор мод үрлэх нь багасаж буй. Мод, бут үрлэдэг ч хальс нь хоосон, идээ муутай, чанаргүй үр боловсордог болжээ. Энэ бол зөвхөн Монголынх биш, Дэлхий нийтийн асуудал болоод байгаа аж. Тиймээс плантац байгуулах замаар чанартай үр гаргаж авах шаардлага тулгарч байна.  

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө