“Алтаргана” их наадмын тоглолтыг “On&Off” продакшн найруулж байна

2024 оны 7 сарын 92024-07-09
“Алтаргана” их наадмын тоглолтыг “On&Off” продакшн найруулж байна

Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалах, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана 2024” их наадам 7 дугаар сарын 26-28-нд Булган аймагт болно. Дэлхий даяар тархан суурьшсан 30.000 гаруй буриад түмэн энэ наадамд ирнэ гэж зохион байгуулагчид тооцож байна. 

Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулахаар болсон юм. Наадмын соёл, урлагийн тоглолтыг “On&Off” продакшн найруулж байна. Нээлтийн тоглолтод Монгол, Буриадын урлаг, соёлын алдарт 70 гаруй уран бүтээлч, “Хангарьд" чуулга, “Чингис хаан”, “Харанга” хамтлаг, Монголын рок, попын алдартай дуучид оролцох ажээ.

Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны "Алтаргана" уралдаан зохион байгуулсан нь одоо наадам болж өргөжөөд байна. 

Санал болгох