Төв аймгийн наадамд хээр халтар хязаалан түрүүллээ

2024 оны 7 сарын 92024-07-09
Төв аймгийн наадамд хээр халтар хязаалан түрүүллээ

Төв аймаг байгуулсны 101, Зуунмод хот байгуулсны 82, II богд Жибзундамба хутагт Лувсандамбийдонмэгийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяр өнөөдөр эхэллээ.

Хязаалан насны морьдын уралдаанд 70 ажнай шандас сорьсноос Ховд аймгийн Чандмань сумын Ц.Энхтогтохын хээр халтар түрүү магнай болж, Говь-Алтай аймгийн Д.Баасандоржийн халтар хязаалан аман хүзүүдэв. Айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын В.Баярын хар хязаалан, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын Д.Сагараадоржийн хээр, айргийн тавд Төв аймгийн Зуунмод сумын Т.Мөнхсүлдийн хүрэн ирлээ. 

Санал болгох