Тогтоол усанд 17 настай хүүхэд осолдож амиа алдлаа

2024 оны 7 сарын 92024-07-09
Тогтоол усанд 17 настай хүүхэд осолдож амиа алдлаа

Өнөөдөр /2024.07.09/-ний өдрийн 12:08 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тогтоол усанд хүн осолдсон гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 17 настай эрэгтэй усанд сэлэх гэж байгаад осолдож нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд голын эрэг дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх, хараа хяналт тавих
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх
  • Баталгаат зам гүүрээр зорчих
  • Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө