Өмнөд Азийн орнуудад хүчтэй аадар борооны улмаас нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

2024 оны 7 сарын 82024-07-08
Өмнөд Азийн орнуудад хүчтэй аадар борооны улмаас нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

Сүүлийн өдрүүдэд Энэтхэг, Балба, Бангладешийг хамарсан их хэмжээний үер болж, олон сая хүн аюулд нэрвэгдээд байна. Томоохон хэмжээний аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчид олон мянган хүнийг хоргодох байр луу хүргэжээ. 

Хэд хэдэн улсыг дайран өнгөрдөг Брахмапутра, Коши зэрэг томоохон голууд аадар борооны улмаас эргээсээ хальсан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж энэ асуудал улам хурцадсан гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Балбын эрх баригчид "Пүрэв гарагаас хойш 14 хүн амиа алдаж, хурдны замууд хаагдаж, зарим гүүрнүүд нурж, голд урссан" гэж мэдэгдэв. Эрх баригчдын тооцоолсноор энэ жилийн борооны улмаас одоогийн байдлаар 40 гаруй хүн амиа алдсан байна. Балба, Энэтхэгийн нутгаар урсдаг Коши гол аюулын түвшнээ давсан байгаа тул тус улсын зүүн өмнөд нутгийн оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. 

Энэтхэгийн Ассам мужид 2.4 сая орчим хүн үерт нэрвэгдэж, тавдугаар сарын дунд үеэс хойш 66 хүн нас барсан байна. Брахмапутра голын усны түвшин ойрын өдрүүдэд улам нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд бороо улам бүр нэмэгдэхийг албаныхан анхаарууллаа. Энэтхэг, Бангладешийн зарим хэсгийг дайран өнгөрдөг Брахмапутра мөрний эрэг болон бусад гол мөрний дагуух замууд болон тариалангийн талбайн газрууд усанд автсан аж. 

Хэд хэдэн гүүр, зам усанд урсаж, алслагдсан тосгодын харилцаа холбоо тасарсан бөгөөд 2200 орчим нэг эвэрт хирс амьдардаг Ассам мужийн Казиранга байгалийн нөөц газар мөн усанд автсан байна. Одоогийн байдлаар дөрвөн хирс, олон тооны буга болон бусад амьтад үхсэн ажээ.  

Даваа гарагт хүчтэй аадар борооны улмаас зарим хурдны зам дарагдсан тул албаныхан Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотын зарим сургуулийг хаалаа.   

раим.PNG

шхх.PNG

ззрр.PNG

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

6 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө