Үерийн бүсэд барьсан хашаа, чингэлгийг албадан буулгаж байна

2024 оны 7 сарын 82024-07-08
Үерийн бүсэд барьсан хашаа, чингэлгийг албадан буулгаж байна

Нийслэлийн засаг даргын 2024 оны А/677 тоот захирамжийг хэрэгжүүлэх, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс, Газар зохион байгуулалтын алба хамтран, үерийн эрсдэл бүхий газар зөвшөөрөлгүй суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын төмөр болон модон хашаа, чингэлгийг албадан буулгаж, газар чөлөөлж байна. Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн орчимд Сэлбэ голын үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж байна. 

Санал болгох