Гадаад руу оргон зайлсан сэжигтнийг Туркээс баривчиллаа

2024 оны 7 сарын 82024-07-08
Гадаад руу оргон зайлсан сэжигтнийг Туркээс баривчиллаа

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа Монгол Улсын иргэн Т-г Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран баривчиллаа. Т өмнө нь удаа дараа бусадтай бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бус бодис хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, хутгалж гэмтээсэн гэх хэргээр ял шийтгэл эдэлж байжээ.

Тэр гадаад улсад оргон зайлж, Турк улсад орогнож байгаад, Унгар улсад ирж, тэнд амьдарч буй монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн аж. Энэ мэдээллийн дагуу Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран тусгай ажиллагаа зохион байгуулж, уг этгээдийг баривчилсан байна. Түүнийг Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-тай хамтран зохион байгуулж байна.

Санал болгох