Соёлын наадамд 130-аад сая төгрөг зарцуулж байна

2024 оны 7 сарын 82024-07-08
Соёлын наадамд 130-аад сая төгрөг зарцуулж байна

Хүйдолоонхудаг дахь “Монгол наадам” цогцолборт 7 дугаар сарын 11-12-нд Соёлын наадам 16 дахь жилдээ болно. Уг наадмыг анх төрөөс 20 сая төгрөгөөр дэмждэг байсан бол өнгөрсөн жил 50 сая, энэ жил 80 сая төгрөг Соёлын яам өгчээ. Энэ нь тус наадмын нийт төсвийн 80 хувийг эзэлж байгаа аж. Үүн дээр хамтран зохион байгуулагчдын санхүүгийн дэмжлэгийг нэмээд, нийт 130 орчим сая төгрөгөөр уг наадмыг зохион байгуулдаг юм байна. Соёлын наадамд хоёр хоног оролцох 200 гаруй хүний  хоол хүнс, техник хангамжид энэ мөнгийг зарцуулна. 

Соёл, урлагийн их сургуулийн оюутан, багш, төгсөгч, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулдаг байсан Соёлын наадамд энэ жил нийслэлийн гурван дүүргийн соёлын төвийн уран бүтээлчид оролцох юм.  Мөн Япон, Өвөрмонголын этно хамтлаг урилгаар оролцох гэж байна. 

Санал болгох