Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

2024 оны 7 сарын 92024-07-09
Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд 7 дугаар сарын 10-15-ны өдрийг хүртэлх  хугацаанд албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, харьяа анги салбарын дарга, захирагч нарт цахимаар үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, баяр амралтын өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж бэлэн байдал хангах, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүл ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа. 

Санал болгох

Хас банк 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

ХасБанк ХК хагас жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар болжээ. Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ХасБанк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах аж.

1 өдрийн өмнө
Боловсролын сайд П.Наранбаяр шинэ хичээлийн жилийн бүтцийг баталлаа

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулж ирсэн байна. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах аж.

1 өдрийн өмнө