Амралт, сувиллын газруудыг шалгав

2024 оны 7 сарын 92024-07-09
Амралт, сувиллын газруудыг шалгав

Болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх, Багануур, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу байрласан амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

0011637F-C6B3-4857-BF80-75D489F8A1D8.jpeg

Хяналт шалгалтад нийт 22 аж ахуйн нэгжийг хамруулан, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн мэдэгдэлийг эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, амралт, сувиллын газруудад ус соруулах мотопомп, элс, хайрганы нөөцийг бүрдүүлэх, аюулгүй зам маршрутыг тодорхойлсон зүг чиг заасан тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, иргэд очих, буцах үеийн аюулгүй байдлаа хангах зөвлөмж хүргүүлээд байна.

Санал болгох