Ховд аймгийн баяр наадам өнөөдөр эхэллээ

2024 оны 7 сарын 92024-07-09
Ховд аймгийн баяр наадам өнөөдөр эхэллээ

Ховд аймгийн баяр наадам өнөөдөр 09:00 цагт халх, урианхай, хүүхдийн сурын харваагаар эхэллээ. 11:40 цагаас Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд тус аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, засаг дарга Х.Батболд, ахмадууд, гавьяатууд, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ ёслолд Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүллээ.

13:00 цагаас хүндэтгэлийн тоглолт, шагнал гардуулал ёслол болж байна. Маргааш 06:00 цагаас азарга уралдуулж, 09:00 цагаас наадмын нээлтийг хийх юм байна.

Ард Аюуш.jpg

Санал болгох