Киев хотод ОХУ агаарын хүчтэй цохилт өгч, 41 хүн амиа алдлаа

2024 оны 7 сарын 92024-07-09
Киев хотод ОХУ агаарын хүчтэй цохилт өгч, 41 хүн амиа алдлаа

Украины нийслэл Киев хотын орчимд ОХУ сүүлийн саруудад байгаагүй хүчтэй цохилт өглөө. Үүний улмаас 100 гаруй барилга сүйдэж, 41 хүн амиа алдан, 166 хүн шархадлаа. Тэр дундаа Киевийн хамгийн том хүүхдийн эмнэлэг цохилтод өртжээ. Уг халдлагын дараа Украинд нэг өдрийн гашуудал зарлаж байгаа аж. 

Харин ОХУ эмнэлэг онилсон гэдгээ үгүйсгэж, "Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн хэлтэрхийд оногдсон" гэж мэдэгдсэн юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг халдлагыг харгис хэрцгий үйлдэл хэмээгээд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг гэмт хэрэгтэн гэжээ.

НАТО мягмар гарагийн орой Вашингтонд дээд хэмжээний уулзалт хийхээр бэлтгэж байна. ОХУ-ын түрэмгийллийн эсрэг цэргийн эвслийн хариу арга хэмжээ уг уулзалтын гол сэдэв болох юм. 

Украины холбоотон, Дэлхийн удирдагчид уг халдлагыг буруушааж, Их Британийн шинэ Ерөнхий сайд Сэр Кейр Стармер "Гэмгүй хүүхдүүд рүү халдах нь хамгийн байж боломгүй үйлдэл" гэж хэлээд, Их Британийн Засгийн газар солигдсоны дараа ч Киевт дэмжлэг үзүүлнэ гэж амлажээ. Энэхүү цохилтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины агаарын довтолгооноос хамгаалах системд нэмэлт дэмжлэг үзүүлэхээ удахгүй зарлана гэж мэдэгдэв.   

Зеленский "ОХУ даваа гарагт 40 гаруй пуужин харваж, Киев, Днепр, Кривой Рог, Словянск, Краматорск хотын 100 шахам барилга, байгууламжийг сүйтгэсэн" гэв. Хорт хавдар эмчлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг уг дэлбэрэлтэд өртөж, дуслын системтэй хүүхдүүд нурсан эмнэлгийн гадна нүүлгэн шилжүүлэхийг хүлээн сууж байгаа нь зургуудаас харагдсан юм. 

ззнн.PNG

Аврагчид болон эмч нар нурангиас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа ч хэдэн хүн дарагдсан нь одоогоор тодорхойгүй байна.  

оХУ.PNG

 

 

 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

7 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө