Монголоос баривчилсан Киргизийн сэжигтэнг шилжүүлэн өглөө

2024 оны 7 сарын 92024-07-09
Монголоос баривчилсан Киргизийн сэжигтэнг шилжүүлэн өглөө

Үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерпол (Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага)-ын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн Б-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр илрүүлэн, баривчилсан юм.

Уг этгээдийг шилжүүлэн авах зорилгоор Киргизийн Интерполын Үндэсний төв товчооны тусгай бүлэг манай улсад иржээ. ЦЕГ Б-г өнөөдөр Киргиз улсын талд шилжүүлэн өглөө. Монгол Улсын талаас шилжүүлэн өгөх ажиллагааг ХЗДХЯ, ГХЯ, ЦЕГ,  УЕПГ хамтран зохион байгуулав.

Санал болгох