Б.Чинзоригийн хээр үрээ түрүү магнайд давхилаа

2024 оны 7 сарын 102024-07-10
Б.Чинзоригийн хээр үрээ түрүү магнайд давхилаа

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хээр үрээ түрүү магнайд давхив. Энэ хээр үрээг Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Сосорбурамын Одгэрэл уяж хурдлуулжээ. 

Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Х.Энхжингийн хээр үрээ аман хүзүүдлээ. Энэ морь даагандаа төрийн наадамд түрүүлж байв. Айргийн гуравт Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор халзан, дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр хязаалан, тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Баярмагнайгийн бор үрээ ирлээ.   

Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүйдолоонхудагт 07:00 цагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн юм. Хязаалан насны морьдын уралдаанд 256 морь уралдуулахаар бүртгүүлснээс 100-г хасаж, 156-г нь уралдааны гаргасан байна. Морьдыг уралдуулахаас өмнө шүдэлж, уралдаанч хүүхдүүдийн хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган, тэнцээгүйг нь хассан юм. 

Санал болгох

Монголоос Парис хүрэх зам “Олимпын найдвар”

33 дахь удаагийн зуны олимпын наадамд Монгол Улс спортын 9 төрөлд 32 тамирчнаа илгээнэ. Манай улс зуны олимпын наадамд оролцож эхэлсэн 60 жилийн хугацаанд 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл нийт 30 медалийг хүртээд байна.

2 өдрийн өмнө
Триатлончид Цэнхэрмандалд аваргаа тодруулна

Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа охиныхоо хамт, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хоёр хүүгийнхээ хамт улсын аваргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь олны анхаарлыг татаж байна.

2 өдрийн өмнө
Мбаппе 7 хоногт монгол мөнгөөр 1 тэрбум 67 сая төгрөгийн цалин авна

Тэрээр Реал Мадридаас жилд 16,2 сая долларын цалин авна. Үүнээс гадна /signing bonus/ буюу гэрээ хийсний урамшуулал гэж 163 сая доллар авсан байна. Түүний 7 хоногийн цалин гэхэд 314 мянган ам.доллар буюу энэ нь монгол төгрөгөөр 1 тэрбум 67 сая төгрөг

2 өдрийн өмнө
“Харбин 2025” Азийн өвлийн спортын наадамд оролцох багийг Б.Жавхлан ахална

Өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийн өвлийн спортын наадамд оролцох баг, тамирчдын ахлагчаар ажиллуулах тогтоол гаргажээ

3 өдрийн өмнө