Хятад дахь Теслагийн борлуулалт буурчээ

2024 оны 7 сарын 102024-07-10
Хятад дахь Теслагийн борлуулалт буурчээ

Өнгөрсөн сард Америкийн “Тесла” компани Шанхай хот дахь үйлдвэрээсээ нийлүүлж буй цахилгаан автомашины тоог өмнөх оны мөн үеэс 20.2 хувиар бууруулсан тухай Хятадын Суудлын автомашины нийгэмлэгийн (CPCA) мэдээнд дурджээ. 

Гэхдээ тавдугаар сарынхтай харьцуулахад энэ үзүүлэлт 7.3 хувиар өссөн байна. Тус компани Шанхай дахь үйлдвэрээсээ өнгөрсөн сард 11.746 мянган тээврийн хэрэгслийг экспортод гаргасан нь өнгөрсөн оныхоос 39.7 хувиар, тавдугаар сарынхаас 32.3 хувиар буурчээ. 

Энэ оны эхний хагаст тус компани Хятадад үйлдвэрлэсэн 426.6 мянган ширхэг цахилгаан автомашин (экспортын нийлүүлэлтийг оруулаад) борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өссөн байна.

Хэдийгээр засгийн газраас урамшуулан дэмжсээр байгаа боловч эрэлт сул байгаагийн улмаас өнгөрсөн сард Хятадад автомашины борлуулалт 6.9 хувиар багассан нь гурван сар дараалан буурсан үзүүлэлт юм.  

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

7 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө