Төв талбайд Төрийн алтан соёмбот далбаагаа мандууллаа

2024 оны 7 сарын 102024-07-10
Төв талбайд Төрийн алтан соёмбот далбаагаа мандууллаа

Монгол Улсын Их Хурлаас 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүх, соёл, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хууль баталсан. Үүний дагуу жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн төв талбайд Төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулдаг. 

далбаа 2.jpg

Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж заасан байдаг.

далбаа3.jpg

Санал болгох

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байгаа бөгөөд эхлээд Есөнбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ

1 өдрийн өмнө