Зүүн тийш зорчигчдод сэрэмжлүүлэг өгч байна

2024 оны 7 сарын 102024-07-10
Зүүн тийш зорчигчдод сэрэмжлүүлэг өгч байна

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид Баянзүрх дүүргийн 11-р хороо, "Сансар" худалдааны төвийн талбайд иргэд, олон нийтэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулж, сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэж байна. Улаанбаатар хотоос зүүн чиглэлд зорчиж буй иргэдэд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэж байгаа юм. 

сэргийлье 2.jpg

Баяр, амралтын өдрүүдэд ялангуяа Тэрэлж рүү иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иймд аюулгүй байдлаа хангаж аялахыг нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.

Санал болгох