Олон улсын бартаат замын авто ралли Монголд болж байна

2024 оны 7 сарын 102024-07-10
Олон улсын бартаат замын авто ралли Монголд болж байна

Монгол Улс, Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам 2024” /Silk Way Rally/ олон улсын бартаат замын авто уралдаан энэ сарын 9-14-нд Монголд болж байна. 2009 оноос хойш зохион байгуулж буй энэ уралдаан 40 гаруй орны тамирчид, 350 гаруй техник хэрэгсэл, 1000 гаруй төлөөлөл оролцдог. “Дакар ралли”-гийн дараа орох, тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийг шаардсан бартаат замын уралдаан аж. 

Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамнан, хоёр дахь удаагаа зохион байгуулаж буй энэ уралдаан ОХУ-ын Томск хотоос эхэлсэн. Оролцогч, зохион байгуулагчид өчигдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор манай улсад орж ирлээ. Уралдаан өнөөдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрт үргэлжилж байна. Тэд Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн нутгийг дайран, Улаанбаатар хотод барианд орох юм. 

Энэ жилийн “Торгоны зам 2024” олон улсын авто уралдааны ихэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр болж байгаагаараа онцлог юм.  

ралли.PNG

 

уралдаан -.PNG

 

 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

7 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө