Хяналтын камер ашиглан, дуут сэрэмжлүүлэг өгч байна

2024 оны 7 сарын 102024-07-10
Хяналтын камер ашиглан, дуут сэрэмжлүүлэг өгч байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу амарч буй иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн жил “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд 8 хяналтын камер байршуулсан юм. Эдгээр камер нэг чигийн болон 360 градус эргэдэг.

Үүгээр 200 метр зайд байгаа иргэдэд цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлэг хүргэж байна. Өнөөдөр 14:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын Туул гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн бага байна.

Санал болгох