Хиймэл оюун, Их өгөгдөлд суурилсан хөгжлийг дэмжих УИХ-ын лобби бүлэг байгуулагдлаа

2024 оны 7 сарын 102024-07-10
Хиймэл оюун, Их өгөгдөлд суурилсан хөгжлийг дэмжих УИХ-ын лобби бүлэг байгуулагдлаа

Шинээр байгуулагдсан УИХ-ын гишүүдийн санаачилгаар Хиймэл оюун (AI), их өгөгдөл (Big Data)-д суурилсан хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулж анхны уулзалтаа төрийн ордонд хийлээ.

АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛААС МОНГОЛЧУУД ХОЦРОХГҮЙН тулд шинэ тутам үүсэж буй технологи ашиглалтын тухайд эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлж, цогц бодлого, төлөвлөгөөтэй болох ёстой. Иймд Лобби бүлгийн үйл ажиллагаа нэн тэргүүнд мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг бий болгоход хиймэл оюун, их өгөгдөлд суурилах шийдлүүдэд шаардагдах бодлого боловсруулж түүнд нийцсэн эрх зүйн орчин бий болгоход чиглэх юм. Хүн ам цөөн, жижиг эдийн засагтай бидний хувьд дутуу байдлаа технологийн оролцоотойгоор нөхөж нийт иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үйл явцыг хурдасгана гэдэгт итгэлтэй байна.

Санал болгох

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байгаа бөгөөд эхлээд Есөнбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ

1 өдрийн өмнө