БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалж чаджээ

2024 оны 7 сарын 92024-07-09
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалж чаджээ
Европын Холбооноос дотоодын автомашин үйлдвэрлэгчдээ хямд үнэтэй импортын автомашины өрсөлдөөнөөс хамгаалахын тулд БНХАУ-ын цахилгаан автомашинд тарифын хязгаарлалт тогтоохоор болсон. Харин тавдугаар сард БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд эзлэх байр сууриа хадгалж чадсан байна. “BYD” зэрэг компаниуд Европын цахилгаан автомашины нийт борлуулалтын 8.7 хувийг бүрдүүлсэн нь өнгөрсөн жилийнхтэй бараг ижил үзүүлэлт болж байгаа юм. 

БНХАУ-ын цахилгаан автомашины нийт нийлүүлэлт 12 хувиар буураад байгаа бөгөөд үүнд бүс нутаг даяар цахилгаан автомашины эрэлт саарч байгаа нь гол нөлөө үзүүлсэн байна. Европын Холбоо БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд ногдуулсан импортын тарифаа одоогийн 10 хувиас 48 хувь хүртэл нэмэгдүүлэхээр байгаа ажээ. 

БНХАУ-ын брэндүүд бага зардалтай цэнэг хураагуурын технологи, Засгийн газрын дэмжлэгүүдийн ачаар зах зээлд шударга өрсөлдөөн үүсгэхгүй байна гэж Европын Холбоо шүүмжилж байна. Европын Холбоо тариф нэмэхээ бодитой хэрэгжүүлбэл Европын тансаг зэрэглэлийн автомашин болон тусгай зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнүүд хариу татвар ногдуулна гэж БНХАУ байр сууриа илэрхийлээд байгаа аж.  

 

 

Санал болгох

Дэлхий даяар мэдээллийн технологийн сааталд өртжээ

Томоохон банкууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агаарын тээврийн компаниуд зэрэг дэлхий даяарх олон байгууллага мэдээллийн технологийн томоохон саатал доголдолд өртсөн тухайгаа мэдээлж байна

7 цагийн өмнө
“Microsoft”-ын систем доголдож дэлхийн агаарын тээвэр, банк, эмнэлгийн салбарт саатал гараад байна

Одоогийн байдлаар Америк, Англи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврүүд нислэгээ зогсоосон бол Лондонгийн хөрөнгийн бирж, томоохон банкууд мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.

1 өдрийн өмнө
Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ

Япон улс 2024 оны эхний хагаст 17.8 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, дээд амжилт тогтоосон гэж тус улсын аялал жуулчлалын агентлаг мэдээлэв

1 өдрийн өмнө
Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

Пүрэв гарагийн орой Висконсин мужид болж буй Бүгд Найрамдах намын (БНН) их хурлын үеэр Доналд Трамп албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсныг зарлалаа

1 өдрийн өмнө