Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн их засварыг ирэх сарын 25-нд дуусгана

2024 оны 7 сарын 92024-07-09
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн их засварыг ирэх сарын 25-нд дуусгана

Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхим хүйтэн байх зэрэг асуудлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Иймээс жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан юм.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өнөөдөр гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон холбогдох албаныхантай уулзаж, тус сургуулийн засварын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Тус сургуулийн засварын ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 25-нд дуусгахаар төлөвлөж байна. 

Санал болгох