Төв цэнгэлдэх хүрээлэн наадамд бэлэн

2024 оны 7 сарын 102024-07-10
Төв цэнгэлдэх хүрээлэн наадамд бэлэн

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын бэлтгэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнг тохижууллаа. Энэ ажлыг Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо, нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хийсэн юм. 

A8AC5CB8-8DC6-4CAF-8F82-FBB7CB1D083E.jpeg

- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талын авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгосон

- 7000 ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг, тэмдэглэгээг тавьсан

- Баяр наадмын үеэр хоолоор үйлчлэх асар байрлуулах 40 зогсоол байгуулсан 

- 16 цамхагт шинэ лед гэрэл суурилуулсан

- FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилсэн

Цэнгэлдэхийн гадна.jpg

- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах зам талбайн ус их тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан

- Ариун цэврийн 9 байгууламж нэмж ашиглалтад оруулан, нэг зэрэг 70 хүн үйлчлүүлэх боломжтой болгосон

46B29D63-465D-4689-923F-E49C2D09D5F8.jpeg

- Хүрээлэнгийн урд хэсэгт наадамчдад гэрэл зураг даруулах хэсэг гаргаж, хойд талд нь хүүхдийн бүс бий болгон, дотор нь олон төрлийн тоглоом тавьсан

- Баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан, хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байрлуулан, наадам шууд үзэх боломж бүрдүүлсэн байна. 

Санал болгох