Улаанбаатарынхан хотоос явж байна

2024 оны 7 сарын 102024-07-10
Улаанбаатарынхан хотоос явж байна

Үндэсний их баяр наадам өнөөдөр эхэлж, шүдлэн, хязаалан насны хурдан морьд уралдаж байгаа тул Хүйдолоонхудаг руу өнөө өглөөнөөс морины хорхойтнууд цувж эхэллээ. Үүний зэрэгцээ нийслэлийн иргэд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж,  хотоос гарах чиглэлийн авто замуудын ачаалал ихэслээ. 

Зорчигчдод аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас биет зохицуулалтаар хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа. 

Санал болгох