Шинэ сайд нар тамгаа гардан авлаа

2024 оны 7 сарын 102024-07-10
Шинэ сайд нар тамгаа гардан авлаа

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт ажиллах шинэ сайд нар өнөөдөр тамгаа хүлээн авч байна. Шадар сайдаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан улиран ажиллахаар болж, Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа гардан авлаа. УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн тамгыг гардуулан өгснөөр үүрэгт ажилд нь албан ёсоор томилсон юм.

УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн дагуу Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлын хүрээнд:

-Бүсчилсэн хөгжил

-Чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого

-Стандарт, хэмжил зүйн асуудал

-Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал

-Гамшгаас хамгаалах асуудал

-Хойшлуулшгүй сэргээн босгохтой холбоотой шуурхай асуудал зэрэг багтаж байна.

Үүний дараа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан яамдад очиж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд байлцлаа.

Хууль зүйн сайдын тамга.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Оюунсайханы Алтангэрэл ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авсан. ХЗДХ-ийн шинэ сайдад өмнөх сайд Б.Энхбаяр төрийн тамгыг шилжүүлэн өглөө.

Батлангийн сайдын тамга.jpg

Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авсан. Төрийн тамгыг өмнөх сайд Гүрсэдийн Сайханбаяр УИХ-ын гишүүн С.Бямбацогтод гардуулан өглөө. Шинээр томилогдож буй С.Бямбацогт сайд цэргийн их сургууль төгссөн, хурандаа цолтой юм байна. 

Спортын тамга.jpg

Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын сайдаар УИХ-ын гишүүн Чинбатын Номин ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын бүтцийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийн дагуу Соёлын яамны эрхлэх асуудлуудын хүрээнд аялал жуулчлал, спорт, залуучуудын асуудал нэмэгдэж өөрчлөгдсөн юм.

 

Санал болгох

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байгаа бөгөөд эхлээд Есөнбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ

1 өдрийн өмнө