Наадмын нээлтийн тоглолтыг маргааш орой дахин тоглоно

2024 оны 7 сарын 102024-07-10
Наадмын нээлтийн тоглолтыг маргааш орой дахин тоглоно

Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор нээсний дараа наадамчдад толилуулах тоглолтыг олон нийтэд дахин үзүүлэхээр болжээ. Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний өглөө тоглосны дараа, орой 22:00 цагт дахин тоглоно. Тасалбарыг өнөөдөр (2024.07.10) 16:00 цагаас ticket.mn-ээр худалдаж эхэлнэ. Нийт 10 мянган тасалбарыг суудлаас хамааран, 70, 100, 120 мянган төгрөгөөр худалдах юм байна. Энэ жилийн наадмын нээлтийн  тоглолтын ерөнхий продюсерээр Г.Маргад-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, ерөнхий зураачаар Л.Батбилэг, гүйцэтгэх продюсерээр Н.Эрдэнэ нар ажиллаж байна.

тоглолт.jpeg

Санал болгох